Хурлын зар
Хурлын зар

 ‘Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд’ – GIMAR 2020

эрдэм шинжилгээний Дөрөвдүгээр хурал

 

Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд - GIMAR 2020” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2020 оны 10 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо дөрөвдэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тул Та бүхнийг энэхүү хуралд оролцохыг зохион байгуулах зөвлөлийн нэрийн өмнөөс урьж байна.

Энэ удаагийн хурлыг Монгол улсад Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан, Үндэсний Геологийн алба байгуулагдсаны 81 жилийн ой, Монголын Геологичдын өдрийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулна.

Хурал зохион байгуулагдах газар, огноо

Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуулагдсаны 81 жилийн ой, Монголын Геологичдын өдрийн баярын хурал, Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд - GIMAR 2020” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 10 сарын 23-ны өдөр,  МУИС-ийн төв номын санд зохион байгуулагдана.

Хурлын зорилго, хамрах хүрээ

Уг хурлын зорилго нь Монгол болон хөрш залгаа нутгийн геологийн судалгааны шинэлэг үр дүнг хуваалцах, бүс нутгийн геологич, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих явдал юм. Хурлаар региональ геологи, тектоник, седиментологи, стратиграфи, геохими, петрологи, палеонтологи, динозавр, геофизик, агаар мандал, цаг уур, гидрогеологи, гидрологи, ашигт малтмал, хүдрийн ордын эрэл хайгуул, шатах ашигт малтмалын геологи, ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээ, геологийн боловсрол, геологийн салбар шинжлэх ухаануудыг хамарсан судалгааны шинэлэг үр дүн, явц, инноваци зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.


Эрдэм шинжилгээний өгүүлэл

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдэх илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүлэл байдлаар Геологийн асуудлууд сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэнэ. Өгүүлэлийг IMRaD буюу Оршил, Судалгааны арга, аргачлал, Үр дүн, Хэлэлцүүлэг гэсэн зарчмыг баримтлан англи эсвэл монголоор бичнэ. Эрдэм шинжилгээний өгүүллэгийг 2020 оны 10 сарын 10-ны дотор Л.Оюунжаргал (oyunjargal@num.edu.mn; 99052509) хүлээн авна




Бусад мэдээлэл