Шинжлэх Ухааны Академийн Геологийн хүрээлэнгийн ээлжит онол, арга зүйн семинар 2025 оны 01 сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.“Ховор металлын хайгуул, боловсруулалтын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр – 2024” сэдэвт семинарт ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭШДаДА, магистр С. Оюунболд, Г. Оргил нар оролцож олж авсан мэдлэг, мэдээллээ хүрээлэнгийн хамт олонд түгээлээ.Тус хүрээлэнгийн ээлжит онол, арга зүйн №4 семинарт ЭШДаДА, магистр С. Оюунболд “Газрын ховор элементийн ерөнхий ойлголт, хүдэржилт” сэдвээр, ЭШДаДА, магистр Г. Оргил “Критикал металлын ерөнхий ойлголт, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний залуу ажилтаны илтгэл нь судлаачдад онолын чухал мэдлэгийг түгээж, арга зүйн семинарын үр өгөөжийг нэмэгдүүллээ
January
Хүрээлэнгийн суурь судалгааны ажлын хүрээнд Өмнөд Монголын атираат мужийн Хэрлэнгийн массивын Эрээндавааны блокийн баруун өмнөд хэсэг, Мааньтын дүүрэгт тархсан Неопротерозойн Замттолгой формацын хурдас чулуулгийн протолит, тэдгээрийн эх үүсвэр, геодинамик орчин тодорхойлох зорилгоор хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж чулуулгийн петрографи, геохими, геохронологийн судалгааг явуулсан үр дүнгийн талаар танилцуулав.Судалгааны үр дүнгээр уг неопротерозойн Замттолгой формац нь Хэрлэнгийн эртний массивын суурийн үлдэц болох боломжтойг харуулжээ. Харин Эрдэнэ сумын дүүрэг болон Ар хуст орчмын региональ метаморфизмд орсон тунамал зузаалгийн хар занарт хийсэн миоспорын үлдвэрүүд Ордовик-Девон, (дунд Девон-доод Карбон) насыг зааж байгаа нь Үнэгт-Бага Хангайн дүүрэгт тархалттай Чулуут формацын ногоон занарын фацийн түвшинд региональ метаморфизмд орсон тунамал зузаалаг палинологийн судалгаагаар насыг тодорхойлуулахад дээд Девон-доод Карбоны миоспорын үлдвэрүүд, Багахангай хотхоны өмнөх гаршийн занаржсан хар алевролитад дунд-дээд Девоны миоспорын үлдвэрүүд тус тус тодорхойлогдсоноор нэг цаг үед хуримтлагдсан тунамал хурдас болох нь тогтоогдож байна.
November
Хүрээлэнгийн суурь судалгааны ажлын хүрээнд Дорноговь аймгийн Айраг сумын өмнө талд тархалттай мезопротерозойн Баянтэрэм, Мааньт метакомплекс болон мезопротерозойн ангилагдаагүй бүрдлээр зураглагдсан интрүзив массивын хэмжээнд хээрийн судалгааны ажил явуулж метаморф чулуулгуудын петрографи, геохими, геохронологийн судалгааг явуулсан үр дүнгийн талаар танилцууллаа. Тус судалгаагаар Айраг сумын өмнө талд Баянтэрэм ба Мааньт метакомплексуудоор зураглагдсан метаморф чулуулгуудын протолит нь 948.8 ± 7.6 с.ж-ээс хожуу буюу доод неопротерозойн эхэн үед хуримтлагдсан бөгөөд ~890 – 880 с.ж орчимд буюу неопротерозойн тонийн стейжийн дунд үед ногоон занарын фаацаас амфиболитийн фаацын түвшинд метаморфизмд автсан болохыг тогтоосон байна. Жич: Судалгааны ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн “Геологи судлал” эрдэм шинжилгээний бүтээл №27-оос авч болно.
November
Доктор Ц. Оюунчимэг нь ОХУ-ын нэрт эрдэмтэн академич, Ярмолюк Владимир Викторович нартай (2024) хамтран “Stratigraphy and Geological Correlation” сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийнхээ үр дүнг танилцуулан залуу судлаачдад онол, практикийн мэдлэгийг түгээлээ. Бидний хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэлд бүс нутгийн галт уулын чулуулгийн эвшлийн холбоог нарийн тогтоож, шинээр нийтдээ 100 гаруй чулуулагт насны өгөгдлүүдийг тодорхойлж шинэлэг мэдээллүүдийг бий болгосон бөгөөд онол, практикийн ач холбогдолтой судалгаа юм.
November