avatar
Б Баярмаа

Нийтлэсэн

  • 2024-11-21
  • 0

Захирлын мэндчилгээ



          Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Геологийн хүрээлэн нь 58 жилийн түүхтэй, геологийн ба шинжлэх ухааны чиглэлээр                үйл ажиллагаа явуулдаг үндсэн чиг  үүрэгтэй байгуулга юм. Манай байгуулга нь Монголын геологи, эрдэс ба чулуулаг судлал, бүс              нутгийн геологи болон ашигт малтмалын чиглэлүүдээр судалгааны төсөл ажлууд гүйцэтгэж хэрэгжүүлдэг.

         Бид геологийн ШУ-ы талаарх мэдлэг, мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, Монголын геологийн мэдээллийн санг баяжуулах, мөн манай орны янз бүрийн           масштабтай бүс нутгийн геологийн болон ашигт малтмалын зургуудыг зохиох, Монголын геологийн шинжлэх ухааныг ОУ-ын судалгааны түвшинд           хүргэх, тухайн чиглэлүүдээр төслүүд хэрэгжүүлэх болон гадаадын ба дотоодын нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааны үр дүнгүүдээ хэвлүүлэх                 зэрэг эрхэм зорилгуудын хүрээнд ажилладаг эрдэмтэн судлаачдын баг хамт олноос бүрддэг. Манай судлаачдын баг нь Монгол орны геологийн                 онолын судалгааны цаашдын өрнөл тус улсын нутаг дэвсгэрийн региональ геологи, стратиграфи, магматизм, тектоник, ашигт малтмалтай                       холбогдолтой шинэ мэдлэг ба мэдээллүүдийг бий болгоход чиглэн ажиллаж байна. Мөн түүнчлэн бид Монголын геологи ба геотектоникийн                     судалгаа төдийгүй Төв Азийн Ороген Бүслүүрийн (Central Asian Orogenic Belt) үүсэл хөгжлийн зүй тогтлыг судалдаг.

         Дээр дурдсан зорилго, зорилтуудын хүрээнд бид шинэлэг аргачлалуудыг өөрийн орны геологийн судалгаанд нэвтрүүлэн нутагшуулах, судалгааны           ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, эрдэс баялгийн салбарын                     шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.



Хүрээлэнгийн цаашдын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их, дээд сургуулиуд, геологийн холбоод, хувь хүмүүст бидний үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг мэдэгдэхийн зэрэгцээ та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Монголын геологийн судалгааг дэлхийн түвшинд хүргэх үйлсэд хамтран баг болж ажиллая. Энэхүү үйлсэд нийт геологичид болон иргэдийн нэгдсэн оролцоо, дэмжлэг хамгийн чухал.
Монголын шинжлэх ухааныг дэмжиж, хамтран ажиллаж улс нийтээрээ хөгжицгөөе!

Хүндэтгэсэн

Захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч, доктор (Ph.D)                        С.Төрболд