ЭРДЭНЭТИЙН-ОВОО-60 ҮЙЛДВЭРЛЭЛ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ЭРХЭМ ТАНЫГ УРЬЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН-ОВОО-60 ҮЙЛДВЭРЛЭЛ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ЭРХЭМ ТАНЫГ УРЬЖ БАЙНА

ЭРДЭНЭТИЙН-ОВОО-60 ҮЙЛДВЭРЛЭЛ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ЭРХЭМ ТАНЫГ УРЬЖ БАЙНА

🗓 Хэзээ: 2023 оны 11 дүгээр сарын 01

🏢 Хаана: Улаанбаатар хот, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв 8-р байр, 12-р давхарт “Оюу” танхим

🖊 Энэ 2023 онд Эрдэнэт үйлдвэрийн 45 жил, Эрдэнэтийн-овоо ордыг нээн, эрэл-хайгуул эхлүүлсний 60 жилийн ой тохиож байна. Эрдэнэтийн-овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш өнгөрсөн 45 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд, тэр дотроос ОНЦОЛВОЛ геологийн шинжлэх ухаан, геологийн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж ирсэн.

🖊  Зөвхөн 2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 574 мян.тн зэсийн, 5.9 мян.тн молибденийн баяжмал үйлдвэрлэн, Улсын төсвийн орлогын 10.5%-д ногдох 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн бол энэ онд 2 ИХ НАЯД төгрөгт хүргэх төлөвтэй байна.

🖊 Түүхэн ой нь тохиож байгаа Эрдэнэтийн-овоо орд, Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, ордын судлагдсан байдлын өнөөгийн түвшинд дүгнэлт хийж, цаашдын чиглэлээ тодорхойлохоор Эрдэм шинжилгээний хурлыг

🔍 Үндэсний геологийн алба,

🏛 Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Геологийн хүрээлэн,

⚒ Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо,

📚 ШУТИС

🏭 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулж байна.

👨🏫 Салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцох Үйлдвэрлэл-Эрдэм шинжилгээний хурлын 📋 ХӨТӨЛБӨР-ийг хүргэж байна. Урилгыг QR код уншуулан хүлээн авна уу.


Бусад мэдээлэл