CAOB 2024 олон улсын геологийн хурал 2024 оны 5 сарын
27-оос 31-ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион
байгуулагдлаа. Энэхүү хуралд Монгол, Чех, Хятад, Америк, Испани, Франц, болон
Орос улсын томоохон эрдэмтэн судлаачид оролцож Төв Азийн Ороген Бүс тэр дундаа Монголын геологи, тектоникийн
хөгжил, болон орчин үеийн геологийн судалгааны өндөр түвшинг харуулсан
мэргэжлийн илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Мөн тус хурлын хүрээнд хээрийн экскурс
болон Чехийн Карлын Их Сургуулийн профессоруудаар удирдуулсан хоёр сургалтуудыг
амжилттай зохион байгууллаа.
Хурлын хураангуй ном:
https://www.mpti-web.com/caob24-abstracts
Хээрийн экскурсын танилцуулга ном:
https://www.mpti-web.com/caob2024-fieldguide