“ЗАЛУУ СУДЛААЧ-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
“ЗАЛУУ СУДЛААЧ-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ШУА-ийн Геологийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулагддаг Монгол улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2023” эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 11-р сарын 17-нд болно. Геологийн салбарын залуу судлаачид, геологичид болон оюутнууд та бүхийг уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

Хурлын зорилго: Геологийн салбарт ажиллаж буй залгамж үе, чадварлаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, санал бодлыг солилцох, хамтын ажиллагааны чиглэлийг шинэ шатанд гаргахад оршино.

Ерөнхий ивээн тэтгэгч: ШУА-ийн Геологийн хүрээлэн, “Велсмон” ХХК, Дүгэрсүрэн Сан, МУИС-ийн ШУС,

Хуралд оролцох байгууллагууд: ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Байгалийн салбарын хүрээлэн, төвүүд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн тэнхим болон геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын залуу судлаачид, магистр, магистрант, бакалавр, оюутнуудыг оролцуулна.

Зохион байгуулалт

Ø  Эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэгчийн мэдүүлгийг 2023 оны 11-р сарын 15 хүртэл хүлээн авах тул зохион байгуулах комисст tungalag@mas.ac.mn хаягаар илгээнэ үү.

Ø  Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр, зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг хурал эхлэхээс 1 долоо хоногийн өмнө зарлана.

Ø  Хэлэлцүүлэх илтгэлийг хурал эхлэхээс 2 өдрийн өмнө зохион байгуулах комиссын компьютерт хуулж, фондын зөрүү болон бусад гарч болзошгүй техникийн алдааг зассан байна.

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажилд тавигдах шаардлага

Ø  Судалгааны ажилд өөрийн биеэр оролцсон, судалгааны ажлын сэдэв, агуулга тодорхой байна.

Ø  Судалгааны ажлын онцлог ба шинэлэг талыг харуулсан байна.

Ø  Судалгааны үр дүнг цаашид ашиглах боломжийг тусгасан байна.

Ø  Илтгэлийг 15 минутад багтаах ба тогтоосон цагийг нарийн баримтална.

Эрдэм шинжилгээний ажлыг шалгаруулахад тавих шалгуурууд

Ø  Сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг

Ø  Судалгааны аргазүй ба өгөгдлийн боловсруулалт

Ø  Судалгааны үр дүн, дүгнэлт

Ø  Илтгэх чадвар

Ø  Асуултад хариулсан байдал

Илтгэгчдийг 2 ангилалд шалгаруулна.

1.            Докторант, магистр, магистрант,

2.            Бакалавр, Бакалаврын оюутан

Хуралд илтгэл хэлэлцүүлэн оролцсон илтгэгчдийг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан дээрх ангилал тус бүрд 1, 2 ба 3-р байр шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөлөөр урамшуулна.

Хуралд оролцогчийн мэдүүлэг:

-       Овог нэр/ бүтнээр/.................

-       Эрдмийн зэрэг, цол................

-       Байгууллага .............................

-       Харилцах хаяг, Утас

-       Цахим хаяг ................................

-       Илтгэлийн нэр...................................

- Хурал зохион байгуулагдах газар

МУИС-ийн Төв номын сангийн 5 давхрын 502 тоот хурлын зааланд

 ЛАВЛАХ УТАС:, 99879996; 88079096 


Бусад мэдээлэл