Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУДАД ГЕОФИЗИКИЙН ХЭМЖИЛТ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУДАД ГЕОФИЗИКИЙН ХЭМЖИЛТ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Археологийн хүрээлэн 2025 оны 4 сарын 4-нд Монгол орны түүх соёлын үл хөдлөх дурсгал, эртний хот суурин, булш, оршуулгын дурсгалд геофизикийн цахилгаан хайгуулын судалгааг хамтран хийж, цаашид гүнзгийрүүлэн судлах зорилгоор санамж бичгийг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд 2025 оны 5 сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай археологийн дурсгалт газруудад геофизикийн хэмжилт судалгааг хийж, холбогдох байгууллагуудад тайланг хүргүүлэв.

Судалгааны ажлыг Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Цогт-Эрдэнэ, эрдэм шинжилгээний ажилтан Э.Ундрахбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэв. Энэхүү судалгааны үр дүнд археологийн дурсгалт газруудыг геофизикийн хэмжилтээр баталгаажуулж, хөрс чулуулгийн үе давхаргыг 2D байдлаар зурагласан. Судалгааны ажлын эцсийн шатны тайланг захиалагч тал болох Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд 2025 оны 06 сарын 03-нд хүлээлгэн өгч, тайлангаа амжилттай хамгаалав.


Мэдээ бэлтгэсэн: ГГХ-ийн Цэвдэг судлалын салбар


Бусад мэдээлэл