“ЗАЛУУ СУДЛААЧ-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 11-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
“ЗАЛУУ СУДЛААЧ-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 11-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 “Шинжлэх Ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн Геологийн хүрээлэнгээс Монгол улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 11-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Геологийн хүрээлэн, МУИС-ийн ШУС, ШУТИС-ийн ГУУС, Япон улсын Тохоку Их Сургууль, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, Байгалийн түүхийн музей, “Петро Матад” ХХК, “Алтайн чанад минералс” ХХК зэрэг байгууллагуудаас залуу судлаачид, геологичид, докторант, магистрант, бакалавр оюутнууд идэвхтэй оролцов. Хурлыг нээж ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Доктор С.Төрболд, ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич С.Дэмбэрэл, “ДҮГЭРСҮРЭН” сангийн удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнзаяа нар үг хэлэв.
Хуралд 18 илтгэл хэлэлцэгдсэнээс илтгэгчдийн мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнг харгалзан хоёр түвшинд шалгарууллаа. Доктор, докторант, магистр, болон бакалаврын түвшинд 1, 2, 3-р байр, мөн “ДҮГЭРСҮРЭН” сангийн нэрэмжит тусгай шагнал эзлүүлж, магистрант болон бакалаврын оюутнуудын түвшинд шилдэг илтгэгчдийг тодруулан мөнгөн шагнал, өргөмжлөлөөр урамшууллаа. Үүнд:
Доктор, докторант, магистр, болон бакалаврын ангилалд:
1-р байр: ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭШДэдА, МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын докторант Д.Шарав “Хархорины бүсийн цахиурлаг чулуулгийн судалгаа: петрографи, геохими, тектоник орчин” сэдэв
2-р байр: “Петро Матад” ХХК-ийн геологич, магистр Т.Батбилэг “Тос үүсгэгч чулуулгийн үнэлгээнд ансамбль сургалтын схем ашиглах нь” сэдэв
3-р байр: МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын 4-р түвшний оюутан Б.Баярмаа “Төвийн трансектийн дагуух царцдасын зузааныг тодорхойлсон дүн” сэдэв
ДҮГЭРСҮРЭН” сангийн нэрэмжит тусгай шагнал: ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн ЭША, Ө.Хишигдэлгэр “Монголын зүүн бүсийн газрын тосны талбайн газар хөдлөлтийн идэвхжил” сэдэв
Шилдэг магистрант ангилалд: Япон улсын Тохоку Их Сургуулийн магистрант Т.Номин “Баянхонгор офиолит дэхь серпентинитжсэн хэт суурилаг биет дэхь суурилаг судлын хувиралтай холбоотой магнетитын задрал ба элементүүдийн шилжилт” сэдэв
Шилдэг бакалавр (оюутан) ангилалд: МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын 3-р түвшний оюутан Г.Энхзул “Эйлерийн деконволюцийн аргыг геологийн хил зааг, гажил үүсгэгчийн гүн тодорхойлоход ашиглах нь” сэдвээр тус тус шалгарчээ.


Хурлын шүүгчдээр ШУТИС-ийн Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирал, доктор, профессор С. Жаргалан, ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭШТэрА, доктор Ц.Наранцэцэг, МУИС, ШУС-ийн доктор, профессор Х.Уламбадрах, ШУТИС, ГУУС-ийн доктор, профессор Б.Мөнхцэнгэл, МГХНЗ, Монгол улсын зөвлөх инженер Я.Бат-Ирээдүй нар уригдан ажилласан ба шүүгчдэдээ талархал илэрхийлье.
“ЗАЛУУ СУДЛААЧ-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэж залуу судлаачдынхаа эрдэм судлалын ажлыг хөхүүлэн дэмжин ажилласан
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА
• МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
• “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ
• “ДҮГЭРСҮРЭН” САН
• “ВЕЛСМОН” ХХК
• МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
• МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ ТТВ-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэж, баярлаж талархсанаа илэрхийлье.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН


Бусад мэдээлэл