Монгол улсад Геологийн Салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх Ухааны Академийн Геологийн хүрээлэнгээс зохион байгуулсан “ОЮУТНЫ ХЭЭРИЙН СУРГАЛТ, ЭКСКУРС”-ийг᠌ 10-р сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум болон Улаанбаатар хот орчимд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын хүрээнд
1. Улаанбаатар хот орчмын аккрецын бүрдлийн нэг хэсэг болох радиоляр, конодонт агуулсан улаан хүрэн яшма, түүнтэй нийцлэг байрлах габбродиабазын силл бүхий биеттэй танилцав
2. Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоох Шохой цагаан булаг ордын геологийн тогтоцтой танилцав.
3. Төв аймгийн Эрдэнэ сум орчим тархалттай Хөх даваа офиолит меланжийн бүсийн хэмжээнд маршрут хийж, геологийн тогтоцтой танилцав.
Мөн түүнчлэн ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль болон МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутнуудын дунд багийн болон асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд оролцсон нийт оюутнуудад ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор С.Төрболд, ЭНБДарга доктор Н.Тунгалаг, ЭШТэрА доктор Т.Оюунчимэг нар үг хэлж тэмцээнд түрүүлсэн оюутнуудад шагнал гардууллаа.
Геологийн “Баг”-ийн төрөлд
1-р байранд “Намхай ба түүний найзууд” баг
2-р байранд “Olimpus” баг
Асуулт хариултын “АХА” төрөлд
1-р байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутан Э.Манал шалгарлаа.

ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль болон МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутнууддаа цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Бусад мэдээлэл