Үндсэн агуулга руу

Бидний тухай

Мэдээлэл

2025-02-03

  • Геологийн хүрээлэнгийн захирал болон өмнөх захирлуудын мэдээлэл

ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирлаар Доктор (Ph.D.) С.Төрболд томилогдлоо.

Шинжлэх Ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлийн тушаалаар Др. С.Төрболд Геологийн хүрээлэнгийн захирлаар 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилогдов. Геологийн хүрээлэнгийн захирлыг томилох тухай тушаалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн Газрын Эрдэм Шинжилгээ, Судалгаа Хөгжүүлэлтийн Бодлогын хэлтсийн дарга С.Баяннасан болон Эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргал нар Геологийн хүрээлэнгийн удирдлагууд, нийт хамт олонд танилцуулан Др. С.Төрболдод гардуулав.

Др. С.Төрболд нь:

Дээд боловсрол

- 2013 онд ШУТИС-ийг Геологич мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж төгссөн

- 2014 онд ШУТИС-д Геологич мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан

- 2024 онд Чехийн Карлийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан

Ажлын туршлага

- 2013-2015 ШУА-ийн Геологи, Эрдэс баялгийн хүрээлэн

- 2015-2018 ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэн

- 2018-2024 Чехийн Геологийн Алба

- 2024- одоог хүртэл ШУА-ийн Геологийн хүрээлэнд ажиллаж байна.

Дашрамд дурдвал ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хашиж байсан эрхэм геологич, эрдэмтэн судлаачдыг он цагийн дарааллаар доор үзүүлэв.

№

Хүрээлэн Захирал Онууд

1

ШУА, Геологийн хүрээлэн Доктор М.Цэрэндорж 1966-1968он
2

Геологийн хүрээлэн

Академич Б.Лувсанданзан

1969-1988 он

3 Геологийн хүрээлэн Академич Р.Барсболд 1989-1997 он
4 Геологи, эрдэс баялгийн хүрээлэн Академич О.Төмөртогоо 1997-2005 он
5 Геологи, эрдэс баялгийн хүрээлэн Доктор Д.Төмөрхүү 2005-2010 он
6 Геологи, эрдэс баялгийн хүрээлэн Академич О.Төмөртогоо 2010-2014 он
7 Геологи, эрдэс баялгийн хүрээлэн Доктор Д.Одгэрэл 2014-2015 он
8 Палеонтологи, Геологийн хүрээлэн Доктор Х.Цогтбаатар 2015-2019он
9 Геологийн хүрээлэн Доктор Д.Одгэрэл 2019-2024он
10 Геологийн хүрээлэн Доктор С.Төрболд 2024 оноос одоог