Үндсэн агуулга руу

Бидний тухай

Түүхэн замнал

ШУА-ийн Геологийн хүрээлэн 1966 онд байгуулагдсан.

Хүрээлэнгийн захирлууд

  • 1966–1968 · Доктор М.Цэрэндорж (Геологийн хүрээлэн)
  • 1969–1988 · Академич Б.Лувсанданзан (Геологийн хүрээлэн)
  • 1989–1997 · Академич Р.Барсболд (Геологийн хүрээлэн)
  • 1997–2005 · Академич О.Төмөртогоо (Геологи, эрдэс баялгийн хүрээлэн)
  • 2005–2010 · Доктор Д.Төмөрхүү (Геологи, эрдэс баялгийн хүрээлэн)
  • 2010–2014 · Академич О.Төмөртогоо (Геологи, эрдэс баялгийн хүрээлэн)
  • 2014–2015 · Доктор Д.Одгэрэл (Геологи, эрдэс баялгийн хүрээлэн)
  • 2015–2019 · Доктор Х.Цогтбаатар (Палеонтологи, Геологийн хүрээлэн)
  • 2019–2024 · Доктор Д.Одгэрэл (Геологийн хүрээлэн)
  • 2024 оноос · Доктор С.Төрболд (Геологийн хүрээлэн)

1990 он хүртлэх үеийн гол ололт

ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн шугамаар хийгдсэн Монгол орны стратиграфи, магматизм, тектоник, металлогенийн иж бүрэн судалгааны явцад тус орны геологи, эрдэс баялгийн судалгааг нэгэн шатаар ахиулахын зэрэгцээ үндэсний өндөр мэргэшлийн геологич-судлаачдын шинэ үеийг бэлтгэж байлаа. 1985 онд академич Б.Лувсанданзан “Ховор металлт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагааны ялгарах, хуримтлах геохимийн үзэгдэл”-ийг нээж Монгол Улсын Шинжлэх Ухааны анхны нээлтээр бүртгүүлсэн (Улсын бүртгэлийн дугаар 87/001, Диплом №1) байдаг. Мөн түүнчилэн Монгол улсын нутаг дэвсгэрийн ерөнхий тектоникийн ба мезо-кайнозойн тектоникийн анхны 1:1500 000 масштабын зургууд /1978, 1979/ зохиогдохын зэрэгцээ олон арван ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдсэн байдаг. 

Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн эрдэмтэд

 /1967-1990 он/



ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан 

экспедицийн цуврал бүтээлүүд



ТЕКТОНИКИЙН ЗУРАГ, М1:1 500 000, 1978 он



Хээрийн судалгаа

Монгол Улсад Анхны ОУ-ын геологийн хээрийн экскүрсийг Говь-Алтай аймгийн Хантайширын нуруунд “Геосинклинал процесс ба дэлхийн царцдасын үүсжилт” хөтөлбөрийн хүрээнд амжилттай зохион байгуулсан, 1979 он



“Хөвсгөлийн фосфоритын сав газар” сэдэвт Олон Улсын симпозиум, хээрийн геологийн экскүрс

1980 он



1990 оноос хойших үеийн гол ололт, амжилт

Монголын Геологи судлалд дэлхийн геологийн шинжлэх ухаанд ХХ зууны сүүлчээр дэвшигдсэн Плейттектоникийн онолын үзэл баримтлал болон Террейний задлалын аргыг нэвтрүүлэх үндсэн дээр зохиогдсон томоохон зурагзүйн бүтээлүүд болох Монгол Улсын нутаг дэвсгэрийн Геологийн (1999 он), Тектоникийн (2002 он), Мезозой-кайнозойн тектоникийн (2010 он), Мезозой-кайнозойн ашигт малтмал (минерагени)-ын (2010 он), Монгол орны Мезозойн гранитоид магматизмын (2018 он) анхны 1:1000000-ын масштабын өнгөт зургуудыг зохиож нийтийн хүртээл болгосон. Мөн олон арван ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд, геохими, геохронологийн өгөгдлүүдийг бий болгосон.

Монгол Улсын геологийн зураг 1:1.000.000, 1999 он

Монгол улсын тектоникийн зураг 1:1.000.000, 2002 он.



Олон улсын төслүүдийн хүрээнд хийгдсэн зурагзүйн бүтээлүүд

Тухайн дүүргүүдэд нарийвчилсан судалгаа явуулж ШУ-ны үндэслэлтэйгээр геологийн зургуудыг шинэчилэн зохиож байна



Геодинамик хөгжлийн загваруудыг шинэчилэн зохиодог




Сүүлийн жилүүдэд олон арван ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэвлүүлсэн