Мезо-кайнозойн салбар
ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол орны мезозой ба кайнозойн сав газруудын седиментологи, литостратиграфи, хроностратиграфи болон биостратиграфийн судалгааг явуулж хурдас хуримтлалын цаг хугацаа, орчин нөхцөл, структурын онцлог, эртний уур амьсгал болон байгаль орчны өөрчлөлтийг тодруулан хотгоруудын геологийн хөгжлийн түүхийг сэргээн босгох.