Үндсэн агуулга руу

Бидний тухай

Мэдээ

2024-07-03

ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирлаар Доктор (Ph.D.) С.Төрболд томилогдлоо.

Шинжлэх Ухааны Академийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлийн тушаалаар доктор (Ph.D.) С.Төрболд нь Геологийн хүрээлэнгийн захирлаар 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилогдлоо.

Геологийн хүрээлэнгийн захирлыг томилох тухай тушаалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн Газрын Эрдэм Шинжилгээ, Судалгаа Хөгжүүлэлтийн Бодлогын хэлтсийн дарга С.Баяннасан болон Эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргал нар Геологийн хүрээлэнгийн удирдлагууд, нийт хамт олонд танилцуулан  доктор  (Ph.D.) С.Төрболдод гардуулан өгөв.

Дашрамд дурдвал ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хашиж байсан эрхэм эрдэмтэн судлаачдыг он цагийн дарааллаар доор үзүүлэв.

ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛУУД /1966-2025 ОН/

  • 1966-1968 онуудад Доктор М.Цэрэндорж
  • 1969-1988 онуудад Академич Б.Лувсанданзан
  • 1989-1997 онуудад Академич Р.Барсболд
  • 1997-2005 онуудад Академич О.Төмөртогоо
  • 2005-2010 онуудад Доктор (Ph.D.) Д.Төмөрхүү
  • 2010-2014 онуудад Академич О.Төмөртогоо
  • 2014-2015 онуудад Доктор (Ph.D.) Д.Одгэрэл
  • 2015-2019 онуудад Доктор (Sc.D.) Х.Цогтбаатар
  • 2019-2024 онуудад Доктор (Ph.D.) Д.Одгэрэл нар тус тус ажиллаж байсан
  • 2024 оны 6 сараас  2025 оны 1 сар хүртэл Доктор (Ph.D.) С.Төрболд нь тус хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2025 оны 1 сараас захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.