“залуу судлаач-2023” эрдэм шинжилгээний бага хурал
ШУА-ийн Геологийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулагддаг Монгол улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2023” эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 11-р сарын 17-нд болно. Геологийн салбарын залуу судлаачид, геологичид болон оюутнууд та бүхийг уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
Хурлын зорилго: Геологийн салбарт ажиллаж буй залгамж үе, чадварлаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, санал бодлыг солилцох, хамтын ажиллагааны чиглэлийг шинэ шатанд гаргахад оршино.
Ерөнхий ивээн тэтгэгч: ШУА-ийн Геологийн хүрээлэн, “Велсмон” ХХК, Дүгэрсүрэн Сан, МУИС-ийн ШУС,
Хуралд оролцох байгууллагууд: ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Байгалийн салбарын хүрээлэн, төвүүд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн тэнхим болон геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын залуу судлаачид, магистр, магистрант, бакалавр, оюутнуудыг оролцуулна.
Зохион байгуулалт
Ø Эрдэм шинжилгээний хуралд
оролцох илтгэгчийн мэдүүлгийг 2023 оны 11-р сарын 15 хүртэл хүлээн авах тул
зохион байгуулах комисст tungalag@
Ø Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр, зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг хурал эхлэхээс 1 долоо хоногийн өмнө зарлана.
Ø Хэлэлцүүлэх илтгэлийг хурал эхлэхээс 2 өдрийн өмнө зохион байгуулах комиссын компьютерт хуулж, фондын зөрүү болон бусад гарч болзошгүй техникийн алдааг зассан байна.
Залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажилд тавигдах шаардлага
Ø Судалгааны ажилд өөрийн биеэр оролцсон, судалгааны ажлын сэдэв, агуулга тодорхой байна.
Ø Судалгааны ажлын онцлог ба шинэлэг талыг харуулсан байна.
Ø Судалгааны үр дүнг цаашид ашиглах боломжийг тусгасан байна.
Ø Илтгэлийг 15 минутад багтаах ба тогтоосон цагийг нарийн баримтална.
Эрдэм шинжилгээний ажлыг шалгаруулахад тавих шалгуурууд
Ø Сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг
Ø Судалгааны аргазүй ба өгөгдлийн боловсруулалт
Ø Судалгааны үр дүн, дүгнэлт
Ø Илтгэх чадвар
Ø Асуултад хариулсан байдал
Илтгэгчдийг 2 ангилалд шалгаруулна.
1. Докторант, магистр, магистрант,
2. Бакалавр, Бакалаврын оюутан
Хуралд илтгэл хэлэлцүүлэн оролцсон илтгэгчдийг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан дээрх ангилал тус бүрд 1, 2 ба 3-р байр шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөлөөр урамшуулна.
Хуралд оролцогчийн мэдүүлэг:
- Овог нэр/ бүтнээр/.................
- Эрдмийн зэрэг, цол................
- Байгууллага .............................
- Харилцах хаяг, Утас
- Цахим хаяг ................................
- Илтгэлийн нэр...................................
- Хурал зохион байгуулагдах газар
МУИС-ийн Төв номын сангийн 5 давхрын 502 тоот хурлын зааланд
ЛАВЛАХ УТАС:, 99879996; 88079096