Шинжлэх Ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Геологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг цахим өдөрлөгийн хүрээнд
Шинжлэх Ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Геологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг цахим өдөрлөгийн хүрээнд

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 153-р сургуулийн Золжаргал багштай 9а бүлгийн нийт 35 сурагчдад “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдвийн хүрээнд геологич мэргэжил, геологийн салбарууд, геологийн үндсэн ойлголтын талаар илтгэл хийж, дээж материалыг таниулан үзүүлж, мөн сурагчдаас асуулт хариулт өрнүүлэх сонирхолтой арга хэлбэрээр мэргэжил сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.


Сурагчдад Геологи гэдэг үгийн утгаас эхлэн геологич мэргэжил юуг судалдаг, чулуулгийн төрлүүд, эрдэс, ашигт малтмалын талаарх ерөнхий ойлголтыг илтгэн танилцуулав. Дэлхийн үүсэл хөгжил болон чулуулаг бүрдүүлэгч олон төрлийн эрдэс микроскопоор хэрхэн харагддаг талаарх видео бичлэгийг үзүүллээ. Мөн томоохон ордуудын хүдрийн болон чулуулгийн дээжийг үзүүлэн байдлаар бэлтгэсэн цуглуулгыг танилцуулж, геологичдын хээрийн ажилд хэрэглэдэг багаж хэрэгсэл, томуулагч лүпээр чулуулаг дахь эрдсийг ялган таних, талстыг шалгах талаар тайлбарлаж, сонирхсон асуултанд хариулж байв.


Мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд хүрээлэнгийн залуу судлаач ЭШДэдА доктор Б. Ганбат, ЭШДадА Д. Энхцацрал, ЭШДадА Г.Оргил, ЭШДадА С.Оюунболд нар оролцов.


Бусад мэдээлэл