Олон улсын Геологийн 37 дугаар конгресс БНСУ-ын Бусан хотноо болж өндөрлөлөө
БНСУ-ын Бусан хотноо 2024 оны 08 сарын 25-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын геологийн 37 дугаар конгресс (The 37th International Geological Congress) эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн судлаачид суурь судалгааны болон грант төслийн бий болсон ажлын үр дүнгээс амжилттай хэлэлцүүллээ. “Геологийн шинжлэх ухааны олимп” гэж нэрлэгддэг энэхүү хурал нь 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд “Ковид-19” цар тахлаа хойш анх удаа танхимаар зохион байгуулагдаж, нийтдээ 121 орны 6000 орчим судлаачдын орчин үеийн судалгааны шинэ үр дүнг багтаасан томоохон хурал болж өндөрлөлөө.
Энэхүү Олон улсын хуралд ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭШТэрА доктор Т.Оюунчимэг., ЭШДэдА докторант Д.Эрдэнэчимэг., ЭШТэрА доктор Ц.Наранцэцэг нар “Geochemistry and detrital zircon U-Pb geochronology of meta-sedimentary rocks of the Sergelen formation in Central Mongolia: Implications for their provenance and tectonic settings” сэдвээр; ЭШДэдА докторант Д.Эрдэнэчимэг., ЭШТэрА доктор Т.Оюунчимэг., ЭШДэдА Д.Шарав нар “Detrital zircon U-Pb geochronology and geochemistry of Carboniferous sedimentary rocks from the Kharkhorin terrane, Central Mongolia" сэдвээр; ЭШДэдА докторант Ч.Эрдэнэжаргал., доктор С.Оюунгэрэл., ЭШДадА Г.Оргил., Х.Зоригт нар “Metamorphic complexes of Western and Central Mongolia” сэдвээр; мөн П.Мөнгөнтулга., доктор С.Оюунгэрэл., K.Yeongmin., Ч.Алтанзул., ЭШДэдА докторант Ч.Эрдэнэжаргал нар "Ore mineralization of some gold deposits of Mongolia: Gold mineralization linking to the crystal forms" сэдвээр хамтарсан илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүллээ.