Оросын ШУА-ийн 300 жилийн ой болон шинжлэх ухаан
технологийн арван жилд зориулсан Оросын ШУА-ийн Сибирийн салбарын
Н.Л.Добрецовын нэрэмжит Геологийн Хүрээлэнгийн Бүх Оросын залуучуудын геологи,
геофизикийн шинжлэх ухааны VII-р их хурал 2024 оны 8-р сарын 26-аас 31-ны хооронд Улаан-Үүд болон Доржи
Банзаровын нэрэмжит Буриадын их сургуулийн “Байгаль нуур”-ын базад амжилттай болж өндөрлөлөө.
Энэ хуралд ШУА-ийн Геологийн Хүрээлэнгийн Региональ геологи, тектоникийн салбарын “Өмнөд Хэнтийн бүсийн офиолит эвшил: Геологи, геохими ба палеогеодинамик” суурь судалгааны төслийн гүйцэтгэгч, докторант Ч.Эрдэнэжаргал “THE DETRITAL ZIRCON U-PB AGES AND GEOCHEMISTRY OF SANDSTONE AND VOLCANIC ROCKS OF THE DUCHGOL FORMATION, NORTH-EASTERN MONGOLIA” нэртэйгээр аман илтгэл хэлэлцүүллээ.