ШУА-ийн Геологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн ГУУС-ийн геологийн мэргэжлийн 1–3 дугаар курсийн оюутнуудад хүрээлэнгийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлыг танилцуулах сургалт, уулзалтыг 2024 оны 12-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Тус үйл ажиллагааны хүрээнд Геологийн хүрээлэнгийн танилцуулга илтгэлийг эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Тунгалаг, салбар болон лабораторийн танилцуулга илтгэлийг “Регионал геологи, тектоник”-ийн салбарын эрхлэгч докторант Б.Энхдалай, “Магматизм ба металлогени”-ийн салбарын эрхлэгч докторант Г.Оргил, Мезо-кайнозойн салбарын эрхлэгч докторант Б.Цэрэндулам ба Петрографийн лабораторийн эрхлэгч, докторант Д.Эрдэнэчимэг, Микропалеонтологийн лабораторийн эрхлэгч докторант Д.Шарав нар тус тус танилцууллаа.
Энэхүү сургалт, уулзалтын хүрээнд оюутнуудын цаашдын судалгаанд жишиг болох үүднээс “Хархорины бүсийн цахиурлаг чулуулгийн судалгаа: Петрографи, геохими, тектоник орчин” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийг докторант Д.Шарав, “Метаморф чулуулгийн тухай ерөнхий ойлголт” сэдвээр танин мэдэхүйн илтгэлийг докторант Ч.Эрдэнэжаргал нар хийв.