ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД БОЛОН МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН АЛБАНЫ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАЛУУ СУДЛААЧ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ШУА-ийн Геологийн хүрээлэн нь Монгол улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ” эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг хурал нь Геологийн салбарын залуу судлаачид, геологчид, оюутнуудын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, хийж бүтээж буй ажлынхаа талаар хоорондоо харилцан санал хуваалцах, туршлага солилцох, цаашид шинжлэх ухаан-үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх, судлаач бэлтгэх зорилготой билээ. “ЗАЛУУ СУДЛААЧ-2019” эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУТИС-ийн ГУУС, МУИС-ийн ШУС, БУС-ын залуу судлаачид, магистрант, оюутнууд идэвхитэй оролцсон бөгөөд хурлыг нээж ШУА-ийн ГХ-ийн захирал, доктор Д.Одгэрэл, “Велсмон” ХХК-ний захирал Б.Мөнхбат, Дүгэрсүрэн сангийн удирдах зөвлөлийн гишүүн н.Сайнзаяа нар үг хэлэв. Энэ жилийн хуралд 21 илтгэл хэлэлцэгдсэнээс ШУТИС-ийн ГУУС-ийн магистрант Б.Жавзандулам “Тавантолгой ордын пермийн хурдсын литостратиграфийн судалгааны шинэлэг үр дүн” илтгэл тэргүүн байр, МУИС-ийн ШУС-ийн магистрант И.Халиунаа “Хан-Алтай төсөл, алтны хүдэржилт, хувирлын судалгаа” илтгэл дэд байр, Геологийн хүрээлэнгийн ЭША, магистр Д.Эрдэнэчимэг “Хархорины бүсийн палеозойн хувирмал болон тунамал чулуулгийн геохими, хурдас хуримтлалын эх үүсвэр” илтгэлээр III байр эзэлж тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм. ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан Э.Эрдэмтөгсийн “Баянхонгор, Түйн голын дунд хэсгийн геологийн тогтоц, Бүрдгол метаморф бүрдлийн петрографи, геохимийн судалгаа” сэдэвт илтгэлийг тусгай байранд шалгаруулж, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнав.
Хуралд идэвхитэй оролцсон магистр, магистрант, оюутнууддаа
эрдмийн их ажилд нь амжилт хүсье. Тус хурлыг ивээн тэтгэсэн “Велсмон” ХХК-ний захирал Б.Мөнхбат
болон хамт олонд нь ажлын амжилт хүсэж, баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн
“ДҮГЭРСҮРЭН САН” болон хурлыг хамтран зохион байгуулсан
ШУТИС-ийн ГУУС, Шинжлэх
Ухаан Технологийн төв Номын сангийн хамт олондоо
талархсанаа илэрхийлье.
ШУА-ийн Геологийн хүрээлэн
“Залуу судлаач-2019” ЭШБХ-д оролцогсод |
Шагналын эзэд |